ШҮҮГЧ, ШҮҮХИЙН АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024-11-23 | 104Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан шүүгч, ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд \"Олон улсын хүүхдийн эрхийг хамгалах өдөр” хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг гар зургийн уралдаанаа уламжлал болгон гурав дахь жилдээ ажилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдааны анхны жил хүүхдүүд маань Арын сайхан хангай нутгийн үзэсгэлэнт байгалийн талаар зурж, бүтээлийн цомогоо авч байсан.
Харин өмнө жилийн хувьд хүүхдүүд хайртай, дотны хүмүүсийнхээ талаар \"МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС” сэдвээр бүтээлээ ирүүлэн амжилттай оролцож өөрсдийн бүтээлээс бүрдсэн номоо, бэлгийн хамт дурсгал болгон авсан билээ.
Энэ жилийн хувьд тус гар зургийн уралдаанд \"МИНИЙ ДУРТАЙ ҮЛГЭРИЙН БААТАР” сэдвээр болж, бүтээлээ ирүүлсэн хүүхдүүддээ \"номтой бэлэг” өгч, бүтээлээр нь цомог номыг нь хийж дургсалаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн (хүүхдийн баяр) мэндийг хүргэе!
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо,
Шүүхийн Тамгын газар
. . .