-1

ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ ШҮҮГДЭГЧИЙГ ЦАГДАН ХОРИВ

2024-09-21    |   80

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.06.05 № 399 ШЗ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессийн тойм:04, 2023.06.12

 

Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээлэлээр хангах зорилготой болно.”

 

Прокуророос Б-г тус аймгийн Э- сумын А- багийн нутаг дэвсгэр Х- гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 08, 11, 14, 19-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох эхнэр У-ийн хөлийн шагай хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь зүүн шилбэний доод хэсэгт шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэргийг хүлээж авч яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн боловч шүүгдэгч Б нь шүүх хуралдаанд ирээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна, шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэж заасан. Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч П.Гандолгор


. . .