-1

НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХААР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЖ БОЛНО

2024-09-21    |   83

 

Шүүгчийнзахирамжийногноо,дугаар:2023.04.27-ныөдрийн 109/Ш32023/0073

Тоймын огноо, дугаар: 2023 оны 6 дугаар сарын 13, Дугаар 5

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Б нь сумын Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг сумын Засаг даргад холбогдуулж гаргаж, маргалдсан.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар мэдүүлсэн.

Шүүх тухайн маргаан бүхий газартай холбогдуулан гуравдагч этгээд Ц. А нар нь тухайн газартаа намаржиж, зуншдаг байж болзошгүй бөгөөд тухайн сумын газрын даамал бусад гэрчүүдээс мэдүүлэг авах, гуравдагч этгээд нарт тухайн маргаан бүхий газарт гэрчилгээ олгогдсон эсэх зэргийг шалгах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд хуульд заасан нөхцөл журмыг харгалзан үзэхээс гадна тухайн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан бусад хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт нотлох баримт цуглуулж болно.


 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 


. . .