-1

ДӨРВӨН ЖИЛ ӨНГӨРВӨЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ АЛБАДАН ГҮЙЦЭТГЭХГҮЙ

2024-09-21    |   68

Захирамжийн дугаар 129/ШЗ2023/001665/

 

Төлбөр авагч А нь 2023 оны 6 сард төлбөр төлөгч Ш-г 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 2319 дугаартай шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д \"энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн жил өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй” гэж заасан. Төлбөр авагч А уг хугацааг хэтрүүлсэн тул албадан гүйцэтгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгчийн захирамж гаргалаа.

Харин хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримт, хэтрүүлсэн хугацаагаа сэргээлгэх хүсэлтээ ирүүлсэн үед шүүх албадан гүйцэтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Ч.Жаргалан

. . .