АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024-11-22 | 102
Архангай аймаг дахь шүүх, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн салбар хорооноос шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байдлаар таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг улам бүр нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлыг шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнуудтайгаа хамтран хийж байгаа билээ.
Энэ удаад Архангай аймаг дахь Ерөнхий боловсролын Лаборатори I сургуулийн ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн эрхэм зорилго, шүүгчийн ажлын онцлог, шүүх хуралдаан хэрхэн явагддаг талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Сурагчид шүүхийн үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагааны талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж, шүүхийн үйл ажиллагаатай биечлэн ирж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .